UFC группын үйлдвэрүүд


Газар тариалангийн салбар уналтанд ороод байсан үе саяхан. Тэгвэл манай улсад атрын 3-р аян эхэлснээс хойш газар тариалангийн салбар хөгжиж байгаа. Үүний тод жишээ бол энэ жил манай улс улаан буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах болсон. Өнгөрөгч 7 хоногт Органик хүнс үйлдвэрлэгч UFC групп баруун бүсийг чанартай органик хүнсээр хангах зорилгоор Увс аймгийн Улаангом хотод хэд хэдэн томоохон үйлдвэр байгуулж ашиглалтанд оруулсаны нэг нь гурилын үйлдвэр юм. UFC групп нь 2006 оноос Увс аймгийн Баруунтуруун суманд бизнесээ эхлүүлсэн бөгөөд үржил шимтэй газрын хөрсөнд тарьж ургуулсан буудайгаа орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан хамгийн чанартай органик дээд гурил үйлдвэрлэн гаргаж байна. Энэ жилийн хувьд үйлдвэрлэлдээ иргэд аж ахуйн нэгжүүдээс дээд сортын буудай худалдан авч ашиглаж байгаа бол дараагийн жилээс өөрсдийн тарьж ургуулсан элит сортын буудайгаар үйлдвэрлэлээ явуулах юм байна. Харин бүтээгдэхүүнээ шим тэжээл сайтай жинхэнэ органик бүтээгдэхүүн гэдэг утгаар нь Баянцагаан хэмээн нэрийджээ.









САЛБАР КОМПАНУУД