Морьтой Чингис цагаан архи


Чингис хаан Их Монгол улсыг үүсгэн байгуулагч, нүүдэлчин Монголчууд бидний бахархалт баатар, үлэмж ухаант өвөг дээдэс минь болой. Чингис хааны Их Монгол улсыг байгуулан дуурсгасан агуу их ялалт амжилтыг түүний шандаст хурдан хүлэг морьд болон эрэлхэг зоригт, суу заль төгөлдөр 9 өрлөг жанжингүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Чингис брэндийн шошго нь Монголын Нууц Товчоон сударт өгүүлсэн баатруудын дүрслэлээс сэдэвлэн туурвисан "Чингис хаан ба 9 өрлөг" хэмээх орчин цагийн уран зургаас сэдэвлэсэн бүтээл юм. Монгол цэргийн хүч Чингис хааны уран дайчин ухаан, хурдан морины хүчинд оршиж байсан гэдгийг дэлхийн түүхчид хүлээн зөвшөөрдөг. Бид идэр залуу, эрч хүчтэй Чингисийн дүрийг, эрхэм дээд чанарын бүтээгдэхүүнд шингээн танилцуулж байна.

САЛБАР КОМПАНУУД