ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай вебсайт-д тавтай морилно уу. UFC групп Техник технологийн эрин болсон өнөө үед шинжлэх ухааны ололт амжилтуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан бүтээгдэхүүнээр үйлчилнэ гэдэг бол хамгийн том амжилт билээ.

Бид энэхүү зарчмыг үйл ажиллагаандаа зарчим болгон ажилласаны үр дүнд асар богино хугацаанд өнөөдрийн түвшинд хүрсэн гэж үздэг. Анх 2005 онд 30 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж улсын төсөвт жилд 400 орчим сая төгрөг төвлөрүүлж байсан бол өнөөдрийн байдлаар хүнс, рашаан сувилал, газар тариалан зэрэг чиглэлээр 500 гаруй ажилтантайгаар тогтмол үйл ажиллагаа явуулж улсын төсөвлт 6 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлдэг үндэсний хэмжээний компани болж өргөжсөн байна.

Бид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол орныг хамарсан 2000 гаруй цэгээр, мөн Өмнөд Солонгос, Хойд солонгос, Хятад, Япон, Англи, Герман, Белги, АНУ, Канад Австрали зэрэг Улсуудад экспортлон хэрэглэгчдэдээ хүргэж байна.

UFC группын үйлдвэрлэсэн СИЛВЕР ЧИНГИС, МОРЬТОЙ ЧИНГИС, ЧАЦАРГАНЫ ЖҮҮС, ЧАЦАРГАНЫ ТОС зэрэг бүтээгдэхүүнүүд дотоодын болон Олон Улсын нэр хүнд бүхий томоохон үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлын дизайны шийдэл зэргээрээ олон олон амжилт гаргаж компани болон бүтээгдэхүүн мөн эх орныхоо нэрийг олон улсын тавцанд дуурсгаж байгаа билээ.

Бидний үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг эрхэм харилцагч түншүүд болон бидний бүтээгдэхүүнийг байнга сонгон хэрэглэдэг эрхэм хэрэглэгч та бүхэнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье!

САЛБАР КОМПАНУУД