
![]() |
![]() |
Монголын Шилдэг 10 компанийн нэг UFC групп нь Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлсэн, олон улсын жишиг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний манлай корпораци болно гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус групп нь Нийслэлийн 133, 97, 141, 100, 157-р цэцэрлэг, 73, 51, 70. 113. 47-р сургууль дээр UFC группын удирдлага ажилтан албан хаагч болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш ажилчид оролцож, нийт 500 ширхэг мод, бутыг суулгалаа. Энэхүү суулгасан цагаан хуайс болон жигд мод нь 12-30 метр хүртэл ургадаг, цагаан өнгөтэй том, анхилуун үнэртэй цэцэгтэй, үржил шимгүй хөрсөнд ч ургах чадвартай тул анхдагч ургамал болгож тарьдаг. Хөрсийг үржил шимтэй болгодог байна.
![]() |
![]() |
UFC групп нь Морьтой Чингис, Чацарганы жүүс, Био Сэргээш зэрэг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ хэрэглэгчдийн танил болсон төдийгүй Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын томоохон компаниудын нэг юмаа.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тус компанийн хамт олон гар бие оролцож байна.













